#ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Америкийн тал Монгол Улсад биологийн #лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэл нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор #мэдэгдэж байна.
MFA Mongolia
8,558 posts
MFA Mongolia
@MongolDiplomacy
Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны албан ёсны Твиттер хуудас.
Official channel of Ministry of Foreign Affairs /MFA/ of Mongolia 🇲🇳
- Нью-Йорк хотноо #НҮБ-ын 🇺🇳 Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 32-р бүгд хуралдааны үеэр болсон Олон улсын #эрх#зүйн#комиссын 2023-2027 оны гишүүний сонгуульд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ялалт байгууллаа. Монгол Улс 🇲🇳 анх удаа нэрээ дэвшүүлсэн юм. mfa.gov.mn/65157
- Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр мэндчилгээндээ: "Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд
- Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. 📎 mfa.gov.mn/77575
- Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ. 🇩🇪🇲🇳 #Айлчлал 📎 mfa.gov.mn/77512
- Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. mfa.gov.mn/69386
- Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон монголын нийт ард түмэнд Yндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ илгээв. mfa.gov.mn/69213
- Монгол хүүхдүүд Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешид үндэсний монгол бичгээр бичсэн НҮБ-ын Дүрмийг гардуулан өгөв. mfa.gov.mn/69549
- Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 🇲🇳 🇯🇵 #МонголЯпон50жил#Айлчлал
- Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау энэ оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 🇲🇳 🤝 🇵🇱
- Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. mfa.gov.mn/65640
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. 🇲🇳 🤝 🇨🇳 mfa.gov.mn/69422
- Гадаад харилцааны сайд @BattsetsegBatm2 Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен-тэй уулзав. #MSC2024 📎 mfa.gov.mn/77673
- Манай #ЭСЯ-ны ажилтнууд өнөөдөр орон нутгийн цагаар 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас авлаа. Ингэснээр нийт 58 иргэнээ #Польш Улс руу татан авсан. Ийнхүү эх орондоо буцах хүсэлт гаргаад байсан #бүх_иргэдээ аюултай бүсээс бүрэн татан авч дуусав. 🙏🙏🙏
